• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шийдвэр гүйцэтгэх албаны Аж ахуйн ялтнуудад мэдээлэл хийлээ

Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хүсэлтээр Аж ахуйн 2  ялтанд 2017 оны 09 сарын 08-ны өдөр очиж мэдээлэл хийлээ. Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн нь "Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа", "Комисст хандаж хэрхэн гомдол гаргах" талаар мэдээлэл хийсэн бол аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Отгонтөгс, Азбаясгалан нар Зөрчлийн тухай хуулиар тус тус мэдээлэл хийлээ. Эдгээр ялтнуудын ялын хугацаа дуусаж байгаа бөгөөд бидний хийсэн мэдээллүүд нь цаашилаад тэднийг нийгмийн амьдралд оролцоход нь дөхөм тус дөхөм болох зорилготой байлаа.