• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЭМЯ-ЫН ЗАХИАЛГААР ШУУРХАЙ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ БАГ БАЯНХОНГОР АЙМГААС УЛААНБААТАР ХОТЫГ ЗОРЬЛОО

Баянхонгор аймгийн Онцгой комиссын 27-р хуралдаан боллоо.

03-р сарын 14-15-ны хүчтэй салхи шуурганы улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй хэдий ч 10 гэр, 166 хашаа, хоёр эрүүл мэндийн төвийн дээвэр хууларсан зэрэг хохирлууд учирчээ.

Баянхонгор аймгийн ЗООНОЗ, НЭ-ийн их эмч, сувилагч, халдвар судлаач, жолооч нарын бүрэлдэхүүнтэй шуурхай хариу арга хэмжээний баг ЭМЯ-ны захиалгаар Улаанбаатар хотод голомтод нэг сарын хугацаатай ажиллахаар очсон. Тэд өнөөдөр вакциндаа хамрагдаад тус тусын үүрэгт ажилдаа ороод байгаа аж.

Хурлын үеэр Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан Ерөнхий эргүүлүүдийн ажлын үүрэг хариуцлагыг сайжруулах, удирдах бүрэлдэхүүнд хууль ёсны хэм хэмжээнд ажил үүрэг хаших үүрэг шаардлагыг тус тус тавьж хот тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай холбоотой мэргэшүүлэх сургалт эхэлсэнтэй холбогдуулан байгууллага тус бүр холбогдох чиглэлээр хамтран оролцохыг чиглэл болгов.

Хурлын төгсгөлд хөрш зэргэлдээ Өвөрхангай аймгийн Хужирт суманд өнөөдөр Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, холбогдох нөөцийг даруй бүрдүүлэх талаар мэргэжлийн байгууллагуудын хамтран боловсруулан санал дүгнэлт дээр үндэслэн дараагийн шийдвэрийг гаргахаар тогтов.