Хүний эрхийн Үндэсний
Комиссын 21 аймгийн орон нутаг дахь ажилтнууд 2017 оны 10 дугаар сарын 15-18-ны
өдрүүдэд Өмнөговь аймгийн уул уурхайн томоохон компани болох Таван толгойн үйл ажиллагаатай танилцаж
туршлага судлан, хүний эрхийн нөхцөл байлад дүн шинжилгээ хийж ажиллаа. Энэ ажлын хүрээнд бид Энержи ресурс
хариуцлагатай хувьцаат компаны сайтад болон олборлолтын талбайтай танилцсан.
Тус компани нь 2005 онд байгуулагдсан
үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Өмнөговь аймгийн
Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж
байна. Монголын үндэсний компаниудаас анх удаа 2010 оны 10 сард Хонконгийн
хөрөнгийн биржид амжилттай IPO хийж, олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан
нээлттэй хувьцаат компани бөгөөд нийт хувьцааны 60 орчим хувийг үндэсний
хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Өнгөрсөн хугацаанд Энержи ресурс компани нийт нэг
их наяд гаруй төгрөгийг уурхайн болон дагалдах дэд бүтцийн төслүүдэд хөрөнгө
оруулалт хийхэд зарцуулсан төдийгүй 2009 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш
өнөөдрийг хүртэлх хугацаанд 818 тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр
улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн тус компани байгуулагдсан цагаасаа хойш орон
нутгийн иргэдтэй сайн хөршийн харилцааг хөгжүүлж, нээлттэй өдөрлөг хэлэлцүүлэг
зохион байгуулах замаар олон нийтийн санал бодлыг төсөл хэрэгжилтийн явцад
тусгаж ирсэн бөгөөд жил бүр ойролцоогоор нэг тэрбум гаруй төгрөгийг зөвхөн орон
нутгийг хөгжүүлэх, чадавхижуулах төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулж ирсэн байна. Түүнчлэн Ухаа худаг төслийн
хүрээнд дотоодын нийт 3000 гаруй байгууллага, аж ахуй нэгжтэй туслан
гүйцэтгэгч, бэлтгэн нийлүүлэгч хэлбэрээр идэвхитэй хамтран ажиллаж ирсэн байна.
Энержи Ресурс компани нь нэмүү өртөг шингэсэн, сайн чанарын коксжих нүүрс,
нүүрсэн бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөн, Монгол улсын хөгжил,
дэвшил, үйлдвэржилтэд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.