Тэргэнцэртэй иргэдийн холбоо ТББ-ын Баянхонгор аймаг дахь Тэмүүлэл бүлэг, ХЭҮК-ын орон нутаг дахь референт, Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн талаарх олон нийтийн мэдлэг хандлага ойлголтыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа нөлөөллийн олон талт ажлуудыг хийж байна. Энэ удаад "Хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн эрх" сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулж ажиллалаа.