Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Баян-ойт цогцолбор сургуулийн багш ажилчидад Үндсэн хууль ба хүний эрх, Зөрчлийн тухай хуулиар тус тус сургалт хийлээ. Сургалтын дараагаар 1 сарын 13-ны өдөр тус хамт олон сургалтаар олж авсан мэдлэгээ бататгаж АХА тэмцээн зохион байгуулж шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.