• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Үндсэн хууль батлагдсан өдрөөр...

Монгол Улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгосноор 1992 онд  үндсэн хуулиа шинэчилсэн билээ. Шинэ үндсэн хууль  манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль бөгөөд хүний эрх, эрх чөлөөний суурь зарчмуудыг дээдлэн тунхагласнаар наад зах нь нийгмийн өмчөөс хувийн өмчийн харилцаанд шилжихээс өгсүүлээд, үг хэлэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээр бүрэн хангагдсан билээ. Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөр буюу 1 сарын 13-ны өдөр Хүний эрхийн Үндэсний комиссын Баянхонгор аймаг дахь референт нь  орон нутгийн Хонгор телевизийн "Хуулийн цаг" нэвтрүүлэгт оролцож "Үндсэн хууль ба Хүний эрх" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.