• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өлзийт суманд ажиллаа

ХЭҮКомиссын Баянхонгор аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өлзийт сумын төрийн албан хаагчдад "Хонгорын шинэ эхлэл” ТББ-н  гишүүн Б. Ариунжаргалын хамт "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Жендер ба хүний эрх”, "Төрийн үйлчилгээ ба хүний эрх” сэдэвт 3 цагийн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтын зорилго нь бичил уурхай эрхлэгчид бичил уурхайн холбогдох хууль, дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудалд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бичил уурхайн төрийн бус байгууллагын чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байлаа.  Сургалтанд сумын Засаг даргын тамгын газар,  Сургууль, Цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Соёлын төв зэрэг байгууллагын  нийт 36 албан хаагч хамрагдсан бөгөөд тэдний 22 нь эмэгтэй, 14 нь эрэгтэй байв.  Сургалтанд оролцогчдод хүний эрх мэдээллийн худасны 2017 оны эхний дугаар болон хүний эрхэд суурилсан хандлага сургалтын гарын авлагыг тарааж өгч мэдээлэл өгсөн. Өлзийт сумад зохион байгуулалтад орж албажаагүй хууль бус үйл ажиллагаа явуулж алт олборлодог ХАМО иргэд их байдаг бөгөөд тэдгээрийг зохион байгуулалтанд оруулах асуудал дээр  2 талаасаа хууль зүйн болон техникийн туслалцаа үзүүлж  хамтран ажиллахаар боллоо.