• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өлзийт сумын бичил уурхай эрхлэгчид болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд хүний эрхийн сургалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний комиссын ахлах мэргэжилтэн нь 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын Өвөр өнц гэх олборлолтын талбайд очиж 2 нөхөрлөлийн бичил уурхай эрхлэгч иргэд  болон хувиараа ашигт малтмал олборлогч иргэдэд "Хүний эрхийн ойлголт, хандлага" сэдвээр мөн бичил уурхай эрхлэгчдийн баримталж ажиллах 151 дүгээр журмаар тус тус сургалт хийлээ. Энэхүү Өвөр өнц гэх газар  "Энержи орд" хариуцлагатай хувьцаат компани алны олборлолт явуулахаар  8 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд сум орон нутгаас бичил уурхай эрхлэгчидээ дэмжиж "Арвижих суврага", "Бум-Арвижих" гэсэн хоёр нөхөрлөлийг тус компанитай гурвалсан гэрээгээр 8 сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллуулсан байна.