• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

12 дугаар цэцэрлэгийн ажилчидад сургалт хийлээ

  Баянхонгор  аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр хувийг эзэлж  ихэвчлэн бага насны хүүхдүүд болон ахмад настангууд өвчлөөд байгаагаас  эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалыг үндэслэн Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг  1 сарын 25-наас 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл  түр зогсоох аймгийн Засаг даргын захирамж  гарч сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Ингэснээр бага насны хүүхдүүд гэртээ ханиадаа эдгээх бусдад тараахгүй байх нөхцөл бүрдэх бөгөөд хүүхэд нь ханиад хүрч өвдсөн  эцэг эхчүүдэд эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэн эмчийн магадлагаагаар 3-5 хоногийн цалинтай чөлөөг албан газрын удирдлагууд нь олгож байна.  Энэ хугацааг үр дүнтэй өнгөрөөх зорилгоор 12 дугаар  цэцэрлэгийн эрхлэгч  ХЭҮК-н ажилтанд  сургалт авах хүсэлт тавьснаар  ажилчидад нь Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаа, "Хүний эрхийн тухай ойлголт хандлага” сэдэвт  сургалтыг 02 дугаар сарын 08-ны өдөр  зохион байгууллаа. Сургалт 60 минут үргэлжилсэн бөгөөд 17 төрийн үйлчилгээний албан хаагч хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан ажилчидад Хүний эрхийн үндэсний комисс, ХЭҮК-д гомдол гаргах нь,  ажлын байрны бэлгийн дарамт,  хүний эрх зэрэг  нугалбаруудыг хувилан тарааж мэдээллийг хүргэсэн.