• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

7 дугаар цэцэрлэгийн багш ажилчдад сургалт зохион байгууллаа

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хүсэлтээр багш ажилчдад нь "Хүүхдийн эрхийн тухай хууль”, "Хүүхэд хамгааллын тухай хууль”-иар тус тус сургалт зохион байгууллаа. Сургалт 1 цаг үргэлжилж тус цэцэрлэгийн 23 төрийн үйлчилгээний  албан хаагч хамрагдсан болно. Сургалтын төгсгөлд комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах нь, ажлын байрны бэлгийн дарамт гэх боршуруудыг тарааж өгч мэдээлэл өглөө. Олонхийн саналаар дараагийн удаад хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр сургалт авахаар тохиролцлоо.