• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

9-р цэцэрлэгийн ажилчидад сургалт хийлээ

Баянхонгор аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулторийн нийт үзлэгийн 13.8 хувь, Баянхонгор сумын хэмжээнд 17.0 хувийг эзэлж дэгдэлт хэлбэрээр явагдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 358 дугаар тушаалыг үндэслэн Баянхонгор сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Ерөнхий боловсролын сургуулийн 1-8 дугаар анги, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг  1 сарын 25-наас 2 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл  түр зогсоох аймгийн Засаг даргын захирамж  гарч сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа билээ. Энэ хугацааг үр дүнтэй өнгөрөөх зорилгоор 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ХЭҮК-н ажилтанд  сургалт авах хүсэлт тавьснаар  ажилчидад нь Хүний эрхийн турхай сургалтыг 02 дугаар сарын 02-ны өдөр  зохион байгууллаа. Сургалт 60 минут үргэлжилсэн бөгөөд 14 төрийн үйлчилгээний албан хаагч хамрагдлаа. Сургалтанд хамрагдсан ажилчидад Хүний эрхийн үндэсний комисс, ХЭҮК-д гомдол гаргах нь,  ажлын байрны бэлгийн дарамт,  хүний эрх зэрэг  нугалбаруудыг хувилан тарааж мэдээллийг давхар хүргэлээ.