Аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын хүүхдийн алба, ХААН банктай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд "Хүүхдийн эрх, үүрэг” сэдэвт мэтгэлцээн зохион явуулав.
Зорилго нь сурагч бүр өөрийн эрх, үүргээ мэдэх, илтгэх, мэтгэлцэх ур чадвараа сайжруулах, аливаа эрх нь зөрчигдөхөөс өөрийгөө болон үе тэнгийнхнийгээ хамгаалах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй юм.
Тэмцээнд Эмпати бүрэн дунд сургуулийн "Язгууртан” баг I-р байр, Зайд бүрэн дунд сургуулийн "Гэрэлт цох” баг II-р байр, Эмпати бүрэн дунд сургуулийн " Шилтэнгүүд” баг III-р байр Даран бүрэн дунд сургуулийн "Тэмүүлэн” баг тусгай байрт тус тус орж өргөмжлөл, ном, мөнгөн шагналаар урамшууллаа.