• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй сэдэвт хэлэлцүүлэг болов

Залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан Үндэсний хэмжээнд "Залуучуудын хөгжил ба бидний ирээдүй” хэлэлцүүлэг өрнүүлсэн байна Үүний дагуу Баян-Өлгий аймгийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн хэлтсээс 2016 оны 11сарын 17-нд аймгийн иргэний тахимд зохион явуулж уг хэлэлцүүлэгт залуучуудын төлөөлөл, болон холбогдох төрийн байгууллага  оролцсон ба Хүний эрхийн ахлах мэргэжилтэн хамтран оролцов