• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн албан хаагч нарт сургал хийв

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн хүсэлтээр “Жендэрийн ялгаварлан гадуурхалт ба жендэрт суурилсан хүчирхийлэл” сэдвээр 2 цагийн сургал зохион байгуулав.

Уг сургалтын зориолог нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулд заасаны дагуу хөдөлмөрийн харилцаанд жендэрийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, ажлын байран дахь бэлгийн дарамт зэрэг хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, жендэрийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулав.

Сургалтад тус ангийн бие бүрэлдэхүүн бүрэн хамрагдаж дараах дэд сэдвийн хүрээнд мэдэдлэг мэдээлэл олж авлаа

- Жендэрийн ялгаварлан гадуурхалт

- Жендэрт суурилсан хүчирхийлэл

- Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж

- Ажлын байрны бэлгийн дарамт