• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид сургалт хийлээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн А/300 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах жендэрийн эрх тэгш байдлын тухай, хүний эрхийн тухай ойлголт , хүний эрх, эрх чөлөөн зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хүний эрхийн мэдрэмж суулгах, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтарсан төлөвлөгөө баталж төлөвлөгөөний хүрээнд нийт алба хаагч нарт 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдвээр сургалт зохион байгуулав.