• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн албан хаагч нарт сургалт хийв

Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн нийт албан хаагч нарт “Хөдөлмөрлөх эрх” сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулж дараах хүрээнд мэдээлэл хүргэлээ

Хөдөлмөрлөх эрх бол хүний үндсэн эрх. Үүнийг хангахын тулд ажил олгогч болон ажилтан гэсэн хоёр тал хууль ёсны дагуу эрх үүргээ хамтын зарчмаар хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулиараа “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах ,...эрхтэй” гэж заасан байдаг мөн Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд үндсэн 4 зарчим үйлчилнэ.

1.Бүх төрлийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх

  1. Албадан хөдөлмөрийг устгах
  2. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах
  3. Эвлэлдэн нэгдэж, эрх чөлөөгөө хамгаалах боломжтой байх гэсэн

Энэ суурь зарчмуудыг багтаасан Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын суурь найман конвенцод Монгол Улс нэгдэн орсон байдаг ба Монгол Улсын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг талаар мэдээлэл хүргэв.