• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Канад Улсын элчин сайдтай уулзлаа

Кандад Улсын элчин сайд Катри Э.Ивкоф Хүний эрхийн Үндэсний Комиссын Баян-Өлгий аймаг дахь ахлах шинжээч Л.Уранчимэгтэй уулзаж харилцан санал солилцов. Уулзалтын эхэнд элчин сайд Катри Э.Ивкоф Канад улс НҮБ-ын анхны гишүүн болсноор хүний эрхийн зөрчлийг хүлээн зөвшөөрч, тэмцэж ирсэн ийм түүхтэй улсын хувьд хүний эрхийн чиглэлээр олон талт төсөл хөтөлбөр явуулдаг ба энэ жилийн хувьд дараах хоёр төслийг эхлүүлэж байна.

  1. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлд шүүхийн салбараас авах хариу арга хэмжээг сайжруулах, анхан шатны эрх зүйн зөвлөгөө, туслалцааг хүртээмжтэй болгох. Гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчдын эрх тэдэнд зориулсан үйлчилгээ, тусламжийн талаархи мэдээлэл, мэдлэгийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнг чиглэн ажиллана.
  2. Монголын эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх нь төсөл нь эмэгтэйчүүдийн үзэл, дуу хоолойг бодлогын түвшинд хүргэж, бодлого, хөтөлбөрийг тэдэнд ээлтэй болгохыг тулд иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг сайжруулж, тэдний эвсэл, сүлжээг бэхжүүлж, ажлын стратеги, төлөвлөлтийг сайжруулна. Мөн хот, хөдөөгийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн бизнесээ ахиулах, хөгжүүлэхэд нь мэргэжлийн чанартай дэмжлэг, тулалцаа үзүүлнэ.

Гэсэн хоёр төслийн хүрээнд Монгол улсад суугаа Канад улсын элчин сайд миний бие Баян-Өлгий, Ховд аймагт ажиллаж байна гээд Баян-Өлгий аймаг дахь хүний эрхийн нөхцөл байдал болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Баян-Өлгий аймаг дахь ажилтан аймгийн онцлог болон Үндэстний цөөнхийн эрхийн чиглэлээр комиссын хийж хэрэгжүүлсэн ажил болон комиссоос сүүлд эрхлэн гаргасан ном товхимлын дээжийг танилцуулан гардуулж өгөв.