• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын гишүүн Баян-Өлгий аймагт ажиллав

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Н.Ган-баяраар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 09 сарын 27, 28,29 нь өдрүүдэд Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллав. уг томилолтын хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг дарга, болон Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Боловсрол Соёл урлагийн Газар, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж. Тус ажлын хэсэг хил Хамгаалах Ерөнхий Газрын харьяа хилийн цэргийн 0165, 0285 дугаар анги. Зэвсэгт Хүчний Жанжин Штабын харьяа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангиудад хугацаат цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилт, тухайн ангийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийв.