• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Нээлттэй Нийгэм Форумоос зохион байгуулсан сургалтад оролцлоо

Хүний эрхийн Үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь ажилтан Нээлттэй нийгэм форум ТББ-аас зохион байгуулж буй “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сургалтад 2020 оны 09 дүгээр сарын 21,22-ний өдрүүдэд хамрагдав.

Тус сургалтад төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож эрх зүйн орчинд гарсан өөрчлөлтүүд, Нийтийн эрх ашгийн өмгөөллийн ойлголт, арга зүй, анхаарах асуудлаар амжилттай оролцож гэрчилгээ гардан авлаа