• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэв

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан баталжээ. Олон Улсын Охидын эрхийг хамгаалах энэ өдрийн гол зорилго нь охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах , боловсрол эзэмшүүлж, хөгжүүлэхэд нь анхаарал хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд оршдог. Баян-Өлгий аймаг нийт 105853 хүн амтай үүнээс өсвөр насны охид 9137 байна. Уг өдрийн тохиолдуулан аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ, Эрхэмсэг тэмүүлэлт бүсгүйчүүд ТББ, Хүний Эрхийн Үндэсний Комиссын Баян-Өлгий аймаг дахь ажилтан хамтран Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэмжээний ЕБС-ийн охидын төлөөлөлд мэдээлэл хийж. Охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах зорилгоор "Охидоо сонсъё" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.