Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн засаг даргын А/465 дугаартай захирамж гарлаа. Захирамжид Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаатай холбогдуулан 06 дугаар сарын 23,24,25-ны өдрүүдэд нийгмийн хэм журмыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хоргилосугай гэжээ