• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Сургалт зохион байгуулав

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Ахмад настны асрамжийн газарт Хүний эрхийн сургалт зохион байгуулав. Асрах газрын нийт асруулагч нар болон ажилчдад "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Зөв харилцааны цагаан толгой” сэдвээр 03 сарын 18,28-ны өдрүүдэд сургалт зохион явуулав. ХЭҮК-ын үйл ажиллагааг танилцуулж Хүний эрх эмхэтгэл, Хүний эрхийн Үндэсний комисст гомдол гаргах ном гарын авлагыг тараан өгөв.