• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай

Баян-Өлгий аймагтай хил залгаа Ховд аймгаас тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Гылымхан 2020 оны 06 дугаар сарын 29-нд Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай А/486 дугаартай захирамж гаргажээ. Захирамжид Ховд аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймаг руу гарах, Ховд аймгаас Баян-Өлгий аймаг руу орох чиглэлийн нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зочих хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласугай. Гэжээ