Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комисс,
иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааны нэг хэлбэр бөгөөд Хүний эрхийн
Үндэсний Комиссын бодлого, үйл ажиллагааг тодорхойлох, Монгол улсын Үндсэн
хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын
хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин
хамгаалах, хөхүүлэн дэмжих үндсэн үүргийг Комисс хэрэгжүүлэхэд туслах
чиг үүрэгтэйгээр оролцдог.
Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 31 өдөр Баян-Өлгий
аймаг дахь ахлах мэргэжилтэн "Хүний эрхийн тухай ярилций” сэдэвт
уулзалтыг аймгийн иргэний
танхимд зохион байгууллаа уулзалтад хүний эрхийг
сахин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй иргэний
нийгмийн байгууллагаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг " Залуучуудын
холбоо, Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Аймгийн Эмэгтэйчүүдийн
холбоо, Авам Тува эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах
нийгэмлэг”, гэсэн нийт 7 төрийн бус байгууллага оролцож орон
нутагт тодорхой эрхийн чиглэлээр хүний эрхийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх
ажлын графиктай танилцан хамтран ажиллах төлөвлөгөө гаргав.