• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ухаалаг сонголт 2020

Баян-Өлгий аймгийн Толхон төрийн бус байгууллагаас 2020 оны 06 сарын 30-нд “Ухаалаг сонголт 2020” эмэгтэйчүүдийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт Толхон төрийн бус байгууллагын тэргүүн А.Анаргүл шийдвэр гаргах түвшинд дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сэдвээр мэдээлэл хийж, хэлэлцүүлэгт оролцсон нийт эмэгтэйчүүд өөр өөрсдийн санал бодлоо солилцож цаашид шийдвэр гаргах түвшинд дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудал болон авах арга хэмжээний талаар саналаа солилцлоо