• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний Эрхийн Үндэсний Комиссын Гишүүн Д.Сүнжид Баян-Өлгий аймагт ажиллаа

Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүн Д.Сүнжид 2021 оны 10 дугаар сарын 7-ний өдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжилтийн хүрээнд тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн Комиссын гишүүний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 3/18 дугаартай зөвлөмжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж хяналт шалгалтыг явуулав. Хяналт шалгалтын хүрээнд төрийн албаны тухай хууль болон жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан эсэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр орон нутгийн төсөвт тусгасан эсэх болон хөдөлмөрийн харилцаанд хүйсээс нь хамааруулж ямар нэгэн байдлаар ялгаварласан, халсан тушаал гарсан эсэх зэрэг хяналт шалгалт хийв. Мөн Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудтай уулзаж жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, алба хаагч нарын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар санал солилцож Комисстой хэрхэн хамтран ажиллаж байгаа мөн цаашид хамтран ажиллах төлөвлөгөөний талаар санал солилцов. Хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн дарга А.Кеншиликтэй уулзаж хөдөлмөрийн харилцаанд дахь хүний эрхийн, эвлэлдэн нэгдэх эрхийн хэрэгжилтийн талаар санал солилцов.