• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал сэдэвт судалгаа явагдав

Судалгааны гол зорилго нь хүүхдийн эрхийн талаар хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийн зөрчил, түүний шалтгаан, хүүхэд хамгааллын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлоход оршиж байгаа болно. Энэ хүрээнд судалгааны баг Аймгийн тамгын газрын дарга Х.Тилеген, ХГБХХ-ийн дарга Х.Пернегүл болон хамтарсан багийн гишүүдтэй уулзан "Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдвээр ярилцан санал бодлоо солилцов. Судалгааг асуумжийн судалгаа, бүлгийн ярилцлага гэсэн хоёр хэлбэрээр 11-14 нас, 15-18 насны ангилалтай явагдав. Мөн насны хүүхдүүдийн эцэг эхийг асууж судалгаанд хамруулав.