• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагаан туузтан хөдөлгөөний хүрээнд сургалт зохион байгуулав

Дэлхийн даяараа жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс уг аяныг төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 24 дахь жилдээ тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд манай улс “Нандин бүхнээ хамгаалъя” гэсэн уриан дор уг аянд нэгджээ.
"Цагаан туузтан хөдөлгөөн"-д нэгдсэн хэн бүхэн "Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй" гэдгээ илэрхийлж энгэртээ цагаан тууз хатгадаг юм.

Уг аяны хүрээн Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын албан хаагч нарт “Жендэрийн тэгш байдал Олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтад 12 сумын Нийгмийн халамжийн ажилчид цахимаар оролцлоо.

318180188_1341844939944302_2078202008600364879_n.jpg