• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд сэдэвт чуулга уулзалт болов

Баян-Өлгий аймгийн хөгжимт драмын театрт 2015 оны 03 дугаар сарын 03-нд "Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд” сэдэвт чуулга уулзалт болов. Уулзалтад 13 сумын эмэгтэйчүүдийн төлөөлөл, Өлгий сумын 13 багийн эмэгтэйчүүдийн төлөөлөл, нийт 500 эмэгтэй чууллаа. Чуулганд Хүний эрхийн Үндэсний комиссын Баян-Өлгий аймаг дахь Ахлах мэргэжилтэн Л. Уранчимэг " Гэр бүлийн хүчирхийллийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт 5 тулгамдсан асуудлыг дэвшүүлэв. Үүнд: 1.    Хамгаалах байртай болох 2.    Сэтгэл зүйн төвтөө болох /сум, баг, хороонд мэргэжлийн сэтгэл зүйч нарыг ажиллуулах/ 3.    Телевиз, радиогоор зан үйлд нөлөөлөх нөлөөллийн ажил хийх 4.    Шөнийн цагийн нууц дэлгүүрүүдийг хязгаарлах 5.    Аймгийн удирдлагууд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхгүй байх талаар урьдчилан сэргийлэх ажил явуулж байх гэсэн эдгээр асуудлыг дэвшүүлж байв.