• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар сургалтанд хамрагдлаа

Хүний эрхийн Олон улсын өдөр, Хүүхдийн эрхийн Конвенц батлагдсаны 26 жилийн ойн хүрээнд "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” сэдэвт сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагч нарт зохион байгууллаа. Сургалт аймгийн Засаг даргын зөвлөлийн өрөөнд боллоо.Сургалтын явцад хүний эрхийн ойлголт тараах материалыг тарааж, сургалтын хөтөлбөрийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны товч танилцуулгыг хийж ажиллалаа. Сургалтын төгсгөлд мэргэжилтэн нараас зарим нэг зүйлийг тодруулж асууж байв.