• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт хэлэлцүүлэгт оролцов

Булган аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс санаачлан Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, Төрөөс ахмадын талаар баримтлах бодлогын үр дүнгийн талаар хэлэлцүүлгийг 2015 оны 10 сарын 09-ны өдөр зохион байгуулав. Энэ хэлэлцүүлэгт Аймгийн ИТХ-ын дарга Д. Батсайхан, Засаг даргын орлогч Д. Чимгээ, НХХ-ийн дарга Н. Дайвий-Од, ЭМГ-ын дарга С. Нарантуяа, НХҮХ-ийн дарга Ш. Оюумаа, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д. Гансүх, холбогдох бусад мэргэжилтнүүд оролцож ахмадуудын сонирхсон асуултанд хариулт өглөө. Хэлэлцүүлэгт 6 багийн 60 шахам өндөр настан ахмад оролцов. Хэлэлцүүлгийн үеэр ахмад настан нараас хууль тогтоомжинд заасан дэмжлэг тусламж нь маш их нөхцөл байдал шаардсан биелэгдэх боломжгүй худалч гэх тодотгол өгч болохоор хууль байна гэж хэлж байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн ахмадын эмчид үзүүлж эмчилгээ хийлгэх бариа засал хийлгэхэд сувилагч байхгүй хүндрэлтэй байна. Сувилагчын асуудлыг шийдвэрлэж өгөх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ахмадын хороог өөрийн гэсэн байртай болоход анхаарах, сумын ахмадын хорооны ажилтан өөрийн гэсэн цалин байхгүй санаачлагаар өнөөдрийг хүртэл гүй байгаа тул тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх, Чөлөөт ахмадын холбооны үйл ажиллагааг шүүмжилсэн зэрэг асуудлаар хэлэлцэв. Хэлэлцүүлэг, санал асуулгад хариулсан байдлаас үзэхэд хууль тогтоожмид заагсан хөнгөлөлт нөхцөлүүд нь өндөр шалгууртай, хамрагдах ахмад настан бараг олдохгүй гэхэд болохоор, мөн төрийн эрх бүхий албан тушаалтан нь эрхийн чиглэлээр сургалт мэдээлэл бага хийдэг, аймгийн мэдээлэл хүргэх боломж муу зэрэг асуудлыг хөндөж байлаа. Хэлэлцүүлгийн үед  "Ахмад насны нийгмийн хамгаалал ба Хүний эрхийн асуудал”  судалгааны санал асуулгыг 20 ахмад настанаас авлаа.