• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Багийн нийтийн хуралд оролцогч нарт сургалт хийлээ

"Хүний эрхийн Олон улсын өдөр”-ийг угтан Булган сумын Засаг даргын тамгын газартай "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” сэдэвт сургалтыг Булган сумын 3 дугаар багийн иргэдэд тус багийн багийн нийтийн хурлын үед зохион байгуулан ажиллалаа. Сургалтыг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн спорт зааланд зохион байгуулж нийт 31 иргэн хамрагдлаа.