• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Багш нар эргүүл хийж байна

"Covid-19” өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гаргасан улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн багш, ажилчидыг батлагдсан хуваарийн дагуу 12:00-18:00 цагийн хооронд эргүүлд ажиллуулж байна.

Багш нар эргүүлд ажиллахдаа гудамж, талбай, байрны гадна тоглож байгаа хүүхдүүдэд зөвлөгөө өгч тараан, гэрт нь оруулж байгаа бөгөөд гудамжинд амны хаалтгүй явж байгаа иргэдэд шаардлага тавьж байна. эх сурвалж Булган аймгийн Цагдаагийн газар