• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Булган аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний төвийн мэдээлэл

2020 оны 04 сарын 06-ны өдөр манай аймгийн өмнөд хэсгээр салхины хурд 15-20м/с хүрч шороон шуурга шуурсан. Төв болон Дундговь аймгуудад болсон шороон шуурганаас үүссэн тоос шороо манай аймагт зөөгдөн ирж өчигдөр өдрийн 12 цагаас эхлээд үзэгдэх орчин хаагдсан. Энэ бол нарийн ширхэгт тоос. Манай улсад PM2.5, PM10 гэж ярьж хэмждэг тоос тоосонцорууд юм. Энэ нь салхи тогтуун тул арилах нь удаан салхи гарч хөөгдөнө. Сонирхуулахад манай говьд болсон шороон шуурганаас үүссэн тоос БНСУ-д хүрдэг байна. Энэ шар шороон шуурганаас хамгаалах гэж ОУ-н арга хэмжээ зохион байгуулдаг.