• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Булган сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Долоон бар компанийн хашаанд гоц халдварт шүлхий өвчин Улсын мал эмнэлгийн төв лаборторийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 18-474 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр батлагдсан тул хөдөлгөөнийг эрс хориглож, Булган сумын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг Булган сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/51 тоот захирамжаар 2018 оны 02 дугаар сарын 27-ноос  эхлэн 28 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож байна.