• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Булган суманд худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг хязгаарлаж байна

Булган аймгийн Булган суманд малын гоц халдварт өвчин шүлхий илэрсэнтэй холбоотой Булган сумын Засаг даргын А/44 тоот захирамжаар 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрүүд 18:00 цагаас хойш архи согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Мөн ил задгай худалдаа, малын гаралтай арьс, шир, ноос, ноолуур худалдан борлуулах, кафе, баарны үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоож байна.        Үүнтэй холбоотой дэлгүүрүүд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх, архи, согтууруулах ундааг 18:00 цагаас хойш худалдан борлуулахгүй байхыг анхааруулж байна. Худалдсан дэлгүүр, үйлчилгээний газрын мэдээлэл авах утас: 95554730,90850209, 70342916 Булган сумын ЗДТГ