[thumb=lefthttp://mn-nhrc.gov.mn/uploads/posts/2017-02/1486970784_b12.jpg[/thumb
Монгол улсын Шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 25 жилийн ой,
аймгийн засаг даргын "Эрх зүйн мэдээллийг Иргэн бүрт” сэдэвт 3 сарын аяны хүрээнд
Булган сумын засаг даргын Тамгын газрын хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын
13-ны өдөр Булган сумын Засаг даргын тамгын газрын алба хаагч нарт "Хүний
эрхийн Үндэсний комиссын гишүүний шаардлага зөвлөмж гаргах бүрэн эрх",
"Шинэ Үндсэн хууль ба Хүний эрх" мэдээллийг хийлээ. Сургалт Булган сумын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болж нийт 29 албан хаагч хамрагдсанаас эрэгтэй 10, эмэгтэй 19 байсан. Үүнээс төрийн захиргааны албан хаагч 11, улс төрийн 5, төрийн үйлчилгээний 11 албан хаагч байлаа.