• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Булган сумын 1 дүгээр багийн иргэд "Хүний эрхийн Үндсэн ойлголт" сургалтанд суулаа

"Хүний эрхийн Олон улсын өдөр”-ийг угтан аймгийн Хууль сахиулах байгууллага, Булган сумын Засаг даргын тамгын газар хамтран "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх” сэдэвт сургалтыг Булган сумын 1 дүгээр багийн иргэдэд хийлээ. Сургалт Булган сумын 1 дүгээр багийн багийн  хөгжлийн төвийн сургалтын зааланд 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 14:30 минутад боллоо. Сургалтанд тус багийн 14 иргэн оролцож сурагч багш нараас асуулт асууж зарим шаардлагатай зүйлийг тодруулан, ганцаарчлан уулзаж байв.