• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн багш нар сургалтад хамрагдав

"ҮНДСЭН ХУУЛЬ БАХҮНИЙ ЭРХ” сэдэвт сургалтыг Булган аймгийн Булган сумын 2 дугаар цэцэрлэгийн багш ажилтан нарт 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14.30-15.30 цагт сургалтыг зохион байгуулан ажиллалаа. Сургалт тус цэцэрлэгийн арга зүйн өрөөнд болж нийт 9 багш ажилтан хамрагдсанаас эмэгтэй 8, эрэгтэй нэг ажилтан байна. Сургалтын явцад хичээлүүдтэй холбоотой тараах материалыг тарааж, Хүний эрхийн эмхтгэл, Хүний эрхийн Үндэсний комиссын илтгэл 14, 15, хүний эрх сэтгүүл 6 ширхэг, комиссын бэлтгэсэн нугалбар 4 ширхэг, Шинэ үндсэн хууль ба хүний эрх хичээлийг 10 ширхгийг олшруулан тараалаа. Мөн хөтөлбөрийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааны танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт Үндсэн хуулийн онцлог, шинэ зүйлийн талаар мэдээлэл өгч асуултад хариулан ярилцлаа. Мэдээллийн хүрээнд хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хариуцлага, хүний эрхийг хамгаалахад тулгардаг бэрхшээлийн талаарх ойлголтыг хүргэсэн.