• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гарын авлага боловсруулан тараав

Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавжуулах нь төслийн хүрээнд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны зорилтот сумдын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдэд зориулсан хүний эрхийн сургагч багшийн гарын авлагыг Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтсийн баг боловсруулж, хянуулан хэвлэж гаргав. Мөн МЭХ-ны хүсэлтээр зорилтот аймаг, сумдаас гадна 350 орчим орон нутгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын хэрэгцээнд зориулж уг Гарын авлагыг тараав. Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас баталсан хариу арга хэмжээний хүрээнд туслах малчид, тэдний гэр бүлийн гишүүдэд зориулж эмнэлгийн анхан шатны тусламжийн цүнх, хэрэгсэл худалдан авч, хангах ажлыг зохион байгуулав. Эдгээр эмнэлгийн анхан шатны тусламжийн цүнх, хэрэгслийг зарим зорилтот сумдын Засаг дарга, Дэмжих бүлгийн гишүүдэд мөн тараасан.