• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гурванбулаг сумын иргэдэд сургалт зохион байгуулав

Гурванбулаг сумын соёлын төвд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагаас 14 цагт иргэд төрийн алба хаагч нарт Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, түүний дотор иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлуудыг аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, хошууч Э.Ариунчимэг, Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй сум орон нутгийн иргэд хэрхэн тэмцэж ажиллах талаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх П.Шижиртуяа, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, цаашид анхаарах зүйл, Булган аймгийн шүүхийн үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн чиг үүргийн талаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, Хүний эрхийн Үндэсний комиссын тухай танилцуулга, товч тайлан, Хүний эрхийн үндсэн ойлголт сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан, шинжээч Д.Мөнхсайхан нар тус тус сургалт мэдээллээ зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд иргэдийг идэвхижүүлэх, сургалтыг бататгах зорилгоор таних мэдэхүйн хөгжөөнт АХА тэмцээнийг зохион байгуулав. АХА тэмцээний асуултад сургалттай холбоотой асуултууд болон танин мэдэхгүй асуултууд оруулсан ба тус сумын иргэн Х.Санжаа түрүүлж, дэд байрыг Г.Дарьсүрэн эзлэж өргөмжлөл /аймгийн ГХУСАЗЗ-н санхүүжилттэй/, ХЭҮК бэлтгэн гаргасан ном, сэтгүүл, сумын ГХУСАЗЗ мөнгө шагнал/ Сургалтад тус сумын 136 иргэн хамрагдсанаас төрийн албан хаагч 49, иргэн 87, эмэгтэй 72, эрэгтэй 64 хүн байв.