• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Дашинчилэн сумын Иргэдэд сургалт зохион байгуулав

Булган аймгийн Дашинчилэн сумын соёлын төвд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагаас 18 цагт иргэд, төрийн алба хаагч нарт Хүний эрхийн Үндэсний комиссын тухай танилцуулга, товч тайлан, Хүний эрхийн үндсэн ойлголт сургалтыг Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан, шинжээч Д.Мөнхсайхан, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн газрын 2017 оны 01 дүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, түүний дотор иргэдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлуудыг аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах албаны ахлах байцаагч, хошууч Э.Ариунчимэг, Гэр бүлийн хүчирхийллийн тухай шинэ хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй сум орон нутгийн иргэд хэрхэн тэмцэж ажиллах талаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа, Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, цаашид анхаарах зүйл, Булган аймгийн шүүхийн үйл ажиллагааны тайлан, шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн чиг үүргийн талаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Элбэгзаяа, нар тус тус сургалт мэдээллээ зохион байгууллаа. Сургалтад тус сумын 87 иргэн хамрагдсанаас төрийн албан хаагч 65, иргэн 25, хамрагдсанаас эмэгтэй 69, эрэгтэй 18 хүн байв. Мөн төрийн албаар ангилан харахад төрийн захиргааны 15, үйлчилгээний 43, улс төрийн 4 албан хаагч хамрагдан байв.