• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагчдыг сонгон шалгаруулж байна

Монгол улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын дунд "Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй манлайлагч" шалгаруулах арга хэмжээг зохион байгуулж байна. Шалгаруулалт 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны хооронд явагдаж,, эрэгтэй удирдлагатай нэг хэвлэл мэдээллийн байгууллага, зургаан аж ахуйн нэгж байгууллага, төрийн захиргааны 11 байгууллага оролцож байна.