• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдэд мэдээлэл өглөө

Монгол улсын анхны Үндсэн хууль болон  Шинэ Үндсэн хууль батлагдсаны ой, Хүний эрхийн Олон улсын өдрийг тохиолдуулан Булган аймгийн Засаг даргын "Хууль сурталчлах аян өрнүүлэх” тухай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/507 тоот захирамжаар "Эрх зүйн мэдээллийг Иргэн бүрт” сэдэвт 3 сарын аяныг  2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулах шийдвэр гарсан билээ. Уг аяны хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Булган сумын Соёлын төвд "Өвлөх эрх” сургалтыг Булган сумын иргэд, төрийн алба хаагч нарт аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Булган сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулан ажиллаж байна. Сургалтад хамрагдах байгаа иргэд хөдөлмөрчдөд Хүний эрхийн Үндэсний комиссын тухай танилцуулга хийж Комиссын бэлтгэсэн Хүний эрхийн эмхтгэл, ХЭҮК илтгэлүүд, Хүний эрхийн сэтгүүл, ХЭҮК бэлтгэн гаргасан ном 20 ширхэг, брошур 10 ширхгийг тарааж ажиллалаа. Мэдээллийг 54 иргэд хүргэснээс эмэгтэй 39, эрэгтэй 14 иргэн байв.