Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан нь 2018 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар 8 иргэнд 185 минутын хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзүүлжээ. Хууль зүйн зөвлөгөө авахаар 3 иргэн утсаар, цахим 3, биечлэн 2 иргэн хандсан бол хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зөвлөгөө 4, хүүхдийн эрх 1, сурч боловсрох эрх 1, тэтгэвэр тэтгэмж авах эрхээр 2 иргэн тус тус хандсан байна. Та бүхэн орон нутаг дахь ажилтанд хандан хууль зүйн зөвлөгөөг утсаар, цахим хэлбэрээр болон биечлэн авах боломжтой юм. Лавлах утас 70342122