Олон улсын Хүний эрхийн өдрийг угтан төвөөс ирсэн чиглэлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ALL mart худалдааны төв, Сүүдэр царам зах дээр "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт аймгийн ЗДТГ, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн зөвлөл, Прокурор, Шүүх, Цагдаагийн газар оролцож 80 гаруй иргэнд нугалбар, гарын авлага тараан өгч 14 иргэнд хууль зүйн зөвлөгөө үзүүлэн ажиллалаа