• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалыг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна. Уг ажлын хүрээнд "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг" Булган аймагт зохион байгуулагдаж байна. Өдөрлөг Булган аймгийн Булган сумын All mart худалдааны төв, Сүүдэр царам цах дээр өнөөдөр болж байна. Өдөрлөгт аймгийн Засаг даргын тамгын газар, Хуульчдын холбооны зохицуулагч, Булган аймгийн Шүүх, аймгийн Прокурор, Цагдаагийн газар, өмгөөлөгчдийн зөвлөл хамтран зохион байгуулан оролцож байна.