• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалыг батлан гаргасан бөгөөд энэ өдрийг жил бүр дэлхий нийтээрээ Хүний эрхийн Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.     Энэ өдрийг тохиолдуулан "Иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг 2017 оны 11  дүгээр сарын 23-ны өдөр Булган сумын Буриадын хорооны иргэдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна.      Тус өдөрлөгт Хүний эрхийн Үндэсний Комиссын Булган аймаг дахь ажилтан, Булган аймгийн Хууль зүйн туслалцааны төв иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө. лавлах утас 70342122