• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Булган сумын Засаг дарга, түүний тамгын газрын хүсэлтээр Булган сумын иргэдэд "Хүний эрхийн үндсэн ойлголт" сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгууллаа. Сургалтад тус сумын 20 гаруй иргэд хамрагдаж хүний эрхийн ойлголт мэдлэгтэй болохоос гадна ХЭҮК-ийн үйл ажиллагааны талаар асууж тодруулж байв.