• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИРГЭН ТАНЫ МЭДЛЭГТ

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ НЬ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ МӨН   Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн бага нэгж ч гэлээ асар их үүрэг, хариуцлага үүрч улс эх орны үндэс, суурь нь болж өгдөг билээ. Гэвч сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, салалт нэмэгдэж энэ хэрээр гэр бүлд төдийгүй нийгмийн томоохон асуудлын нэг болоод байна.     ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛД:...Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна.....Хүн бүр тунхаглад заасан эрх, эрх чөлөөг....хүйс... бусад байдлыг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой... Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй.... Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдлэнэ.... /Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-н 1 дэх заалт/......... эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх, /Монгол улсын Үндсэн хуулийн 16 зугаар зүйлийн 13-т/...халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч ... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... гэж тус тус хуульчилж өгсөн байдаг. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж чухам юу вэ? Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн, гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай хүмүүс, түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлсний, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээдийн аль нэг нь нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба энэ нь бие   махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болно гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүний хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор хяналтаа тогтоон, өөрийн хамааралд оруулж буй тэгш бус харилцаа бөгөөд нэг удаагийн санаандгүй үйлдэл бус харин далд, удаан хугацаанд үйлдэгддэг, нуугдмал, байнга давтагддаг, үргэлжилсэн шинжтэй, хүчирхийлэл үйлдэгчийн эрхшээл, дарамтанд байдаг, давтамжийн хоорондын зай ойрхон, хохирогч хүчирхийлэл үйлдэгчтэй нэг орчинд амьдардаг, сэтгэл зүйн болон эдийн засгийн харилцан хамаарал бүхий хүмүүжийн дунд үйлдэгддэг шинжтэй байдгаараа нийгэм дэх бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгардаг. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн дотоод асуудал биш, харин хүний эрхийн ноцтой зөрчил юм. Нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгааныг архидалт, ядуурал, боловсролын түвшин, нийгмийн байдал зэрэг хүчин зүйлстэй хамааруулж үздэг нь гэр бүлийн хүчирхийллээс хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэхэд сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ архи уудаг, ядуу тарчиг амьдралтай, боловсролгүй хүн л хүчирхийлэл үйлддэг гэсэн ойлголт өрөөсгөл бөгөөд харин амьжиргааны түвшин дээгүүр, өндөр боловсролтой хүн ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдол олон байна. Архидалт нь гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан биш, харин түүнийг дэвэргэх хүчин зүйл болдог. Нөхөр нь эхнэрээ, эцэг эх нь үр хүүхдээ ямар нэгэн байдлаар зодож, "хашраах”, "хүмүүжүүлэх” арга хэрэглэж ирсэн нь өнөө үед уламжлагдан иржээ. Ийм учраас байх ёстой, хэвийн үзэгдэл гэсэн үзэл, хандлага гэр бүлийн дотор давамгайлж байна. Энэ хэвшмэл буруу ойлголт, хандлага нь хүчирхийлэл оршин тогтнох нэг үндсэн шалтгаан болж байна.     Иймд та бүхэн гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, хууль зүйн зөвлөгөө авах, гомдол гаргахыг хүсвэл Хүний эрхийн Үндэсний комиссын Булган аймаг дахь ахлах мэргэжилтэнд хандана уу Хаяг: Аймгийн ЗДТГ-н 2 давхарт, утас: 70342122